Сувд
Өдөр болглн чамайг боддог хайраа
Үгүйлэн санасаар гансарч суусан
Чамдаа тэврүүлээ хэвтэхсэн гэж мөрөөдсөн
Хол байхын зовлонд дэндүү давчидсаар
Гунигт дуу аялан чамайг бодсон
Гитарын минь утас ганцаардлаар хөглөгдсөн
Өөдөөс минь хараад инээсэн бяцхан охин хэвээрээ
Өөр хэнээс ч мэдрээгүй хайрыг бэлэглэсэн
Өдөр ирэх тусам улам дассан
Өөрийг чинь би дэндүү санах юм
Харамлан чамайгаа нууцхан хардсан
Хажуудаа үүрд байлгахыг хүснэ
Хайртай гэсэн үгэнд чинь эргэлзсэндээ биш
Хаширж шаналсан зүрх минь айсайндаа тэрдээ
Ахиад олдохгүй залуу насыг чинь авчихаад
Ариун хайраар бялхаан үнэнч явахаа амлая
Өөдөөс минь хараад инээсэн бяцхан охин хэвээрээ
Өөр хэнээс ч мэдрээгүй хайрыг бэлэглэсэн
Өдөр ирэх тусам улам дассан
Өөрийг чинь би дэндүү санах юм